Цахилгаан шатны нийлүүлэлт

Манай компани нь АНУ-ын ОТIS компанийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Шанхай хотод байгуулагдсан AUX EXPRESS компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсанаар Монгол улсын зах зээлд өндөр чанар, дэвшилтэт технологи бүхий чанартай бүх төрлийн цахилгаан шат, урсдаг шат болон дагалдах тоног төхөөрөмжийг хамгийн хямд үнээр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

AUX EXPRESS нэрийн цахилгаан шат нь АНУ-ын ОТIS брэндийн бүхий л давуу талыг шингээсэн, эрчим хүчний хэмнэлттэй, эко бүтээгдэхүүн төдийгүй зорчигчийн аюулгүй байдлыг хангасан, техникийн аливаа саатал, эрчим хүч тасарсан үед хамгийн ойрын давхарт зорчигчийг буулгах системээр тоноглогдсон, өндөр хурдны цахилгаан шат ба АНУ болон БНХАУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.

 

Цахилгаан шатны угсралт, засвар үйлчилгээ

Бид НХОГ – аас зарласан орон сууцны цахилгаан шат шинэчлэх тендерт шалгарч энэ ажлын хүрээнд 61 ширхэг цахилгаан шат нийлүүлж, угсрах ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөөд байна

Цахилгаан шат танилцуулга