Товч танилцуулга

“AUX EXPRESS MONGOLIA” ХХК нь 2008 оноос гадаад худалдаа бүх төрлийн өргөх байгууламжийн угсралт, тэдгээрийн зөвлөх болон засвар үйлчилгээ, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын төвийн үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь өргөн тээвэрлэх, КИП автоматик, дулааны болон барилгын механик инженжер, цахилгаан техникч, гагнуурчин, лифтийн механик, засварчин бусад өргөн тээвэрлэх чиглэлийн мэргэжилтэй ажилтан зэрэг 20 гаруй боловсон хүчинтэй болно. Манай компани нь боловсон хүчнийхээ мэдлэг боловсрол,ажлын туршлаг дээр үндэслэн 2010 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн, албан ёсны зөвшөөрөлтэй техник сургалтын төв байгуулан хүрээгээ тэлэн ажиллаж байна. Өргөх байгууламжийн чиглэлээр мэргэшсэн инженер техникийн ажилтнаар бүрэн хангагдсан ба шаардлагтай мэргэжилтэй ажилтнуудыг өөрийн сургалтын төвийг түшиглэн сургалтанд хамруулсан мэргэшсэн мэргэжлийн байгууллага юм. 

Манай компани нь гадаад худалдааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж гадаадын цөөнгүй аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоо тогтоосон.АНУ-ын ОТИС олон улсын хөрөнгө оруулалтын компаний хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Шанхай хотод байгуулагдсан цахилгаан шатны иж бүрэн автомат үйлдвэр болох AUX EXPRESS ELEVATOR компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2011 оноос ажиллах эрхийг авснаар Монгол улсын цахилгаан шатны зах зээлд дэлхийн чанар,хямд үнийн өрсөлдөөнийг бий болгон ажиллаж байна.

AUX Express Elevator (Suzhou) ХХК нь Хятадын Jiangsu аймгийн Wujiang хот,Qidu аж үйлдвэрийн бүсэд оршдог бөгөөд Америкийн OTIS Олон улсын хөрөнгө оруулалтын тусламжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Уг компани нь 78000 метр кв талбай бүхий нутаг дэвсгэр эзэлдэг. Жилд 20,000 гаруй лифт үйлдвэрлэх чадалтай. AUX Express Elevator компани нь орчин үеийн үйлдвэрийн барилгууд болоод дэлхийн тэргүүн зэрэглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдтэй юм. Тус компаин дизайн, үйлдвэрлэлт, суурилуулалт гэх мэт олон төрлийн хэсэгт бүтээгдэхүүнийхээ чанарыг шууд хянаж байдаг хамгийн дэвшилтэт удирдлагын хэлбэрийг ашигладаг болно. Ингэснээрээ давуу талт бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулдаг. AUX Express Elevator нь олон тооны хэрэглэгчдийнхээ нийтийн болоод хувийн олон янзын шаардлагуудад нийцсэн цахилгаан шатны баялаг төрөл зүйлтэй.

AUX хурдан цахилгаан шат нь   

      Зорчигчийн лифт

            Эмнэлгийн лифт

           Урсдаг шат

           Шилэн лифт

          Ачааны лифт

           Хоолны лифт

           Вилла лифт

          Автомобил лифт 

         Машин механизмын цахилгаан шат

           Онцгой цахилгаан шат зэргийг багтаадаг.

AUX Хурдан цахилгаан шат нь үргэлжийн шинэчлэл нөхөрсөг орчин, тасралтгүй хичээл зүтгэлээр олон олон хэрэглэгчдээ асар их сэтгэл ханамжийн баталгаа олгоно гэсэн зорилтыг баримталдаг. Бид бүтээгдэхүүнийхээ чанарыг улам бүр дээшлүүлж,хэрэглэгчдээ төгс бүтээгдэхүүнээр ханган, улам их улам их урам зоригоор үйлчилсээр байх болно.

Цахилгаан шатны нийлүүлэлт

Манай компани нь АНУ-ын ОТIS компанийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Шанхай хотод байгуулагдсан AUX EXPRESS компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсанаар Монгол улсын зах зээлд өндөр чанар, дэвшилтэт технологи бүхий чанартай бүх төрлийн цахилгаан шат, урсдаг шат болон дагалдах тоног төхөөрөмжийг хамгийн хямд үнээр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.
AUX EXPRESS нэрийн цахилгаан шат нь АНУ-ын ОТIS брэндийн бүхий л давуу талыг шингээсэн, эрчим хүчний хэмнэлттэй, эко бүтээгдэхүүн төдийгүй зорчигчийн аюулгүй байдлыг хангасан, техникийн аливаа саатал, эрчим хүч тасарсан үед хамгийн ойрын давхарт зорчигчийг буулгах системээр тоноглогдсон, өндөр хурдны цахилгаан шат ба АНУ болон БНХАУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.
Ууганбаяр Очирбал-н зураг.

Лифт суурилуулах болон техникийн үйлчилгээ

Бид НХОГ – аас зарласан орон сууцны цахилгаан шат шинэчлэх тендерт шалгарч энэ ажлын хүрээнд 61 ширхэг цахилгаан шат нийлүүлж, угсрах ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөөд байна.Ууганбаяр Очирбал-н зураг.