"Оакс Экспресс Монголиа" ХХК нь анх 2007 онд краны нийлүүлэлт угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр "Ремкран Импекс" нэртэйгээр  үүсгэн байгуулагдаж 2010 оноос гадаад дотоод худалдаа, цахилгаан шат болон кран өргөх байгууламжийн нийлүүлэлт, угсралт, засвар үйлчилгээ мөн төрөлжсөн сургалтын чиглэлээр "Оакс Экспресс Монголиа" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна

2010 онд сургалтын төвийг байгуулсанаас хойш нийт 4800 гаран сурагчдыг краны оператор, аюулгүй ажиллагаа хариуцагч, бүрэн бүтэн байдал хариуцагч, оосорлогч дохиочин сэрээт болон сагстай өргүүрийн оператор зэрэг мэргэжлээр төгсгөөд байгаа бөгөөд 2014 оны байдлаар нийт 400 гаруй  цамхагт, гүүрэн, вандан, сумт краны нийлүүлэлт, угсралтын ажлыг гүйцэтгэн магадлал хийж МХЕГ-аар баталгаажуулан хүлээлгэн өгснөөс гадна гэрээт компаниуд болох УБТЗ-ын салбар аж ахуйн нэгжүүд, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Бороо Гоулд ХХК, МАК ХХК, Оймон ХХК, Энержи ресурс ХХК, Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК, Комит сервис ХХК, зэрэг компаниудын кран, өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааг хариуцан засвар үйлчилгээг гүйцэтгэн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран магадлал, туршилтыг хийж аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна.

Гадаад харилцаа

Герман улсын SEW EURO DRIVE  Үйлдвэх Украйны ПТО краны үйлдвэр, ОХУ-ын Кран тех сервис ХХК, БНХАУ-ын WEI HUA краны үйлдвэр, Аюулгүй ажилгааны тоног төхөөрөмжийн чиглэлээр WTAU компани болон AUX Elevator лифтний үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэйгээр ажиллаж байна.

Шинэ технолги

 УБТЗ-ын зүтгүүрийн депогийн гүүрэн кранд давтамж хувиргагч инвертор төхөөрөмжийг суурилуулсан. Энэхүү давтамж хувиргагч суурилуулснаар цахилгааны ашиглалтыг 30% хэмнэж, краны ашиглалтын хугацааг уртасган, найдвартай ажиллагааг дээшлүүлсэн. Цаашид УБТЗ-ын крануудад дээрх төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийхээр гэрээ байгуулагдаж байна. Мөн УБТЗ ын Эрдэнэт өртөөнд КСК-30 кранд даац хязгаарлагч төхөөрөмж шинээр суурьлуулаад байна.

Захирлын мэндчилгээ

Нийт харилцагч, үйлчлүүлэгч бизнесийн салбарынхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бид үйлчлүүлэгчид, худалдан авагчдынхаа сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахыг эрмэлздэг бөгөөд манай сургалтын төвийг сонгон суралцагсад болон суралцахаар эрмэлзэгсэдийг чанартай хөтөлбөрөөр ханган ажиллах нь бидний зорилго билээ.

"Оакс Экспресс Монголиа" ХХК-ний үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн чадварлаг ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, хэрэглэгч харилцагч болон гадаад түнш нэг бүрийн хамтын ажиллагаа, дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна.

Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж талархаж явдагаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсч буй хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байх болно. 

Хүндэтгэсэн,

Ж. Цогтбаатар

Ерөнхий Захирал

 

 

 

Уул уурхай ба барилгын стандардын шаардлагыг чанарын өндөр түвшинд хангасан кран, лифт болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа, угсралт, засвар үйлчилгээ болоод сургалт явуулахын сацуу Монгол улсын хэмжээнд салбартаа шилдэг байгууллага болж, гадаад дотоод харилцааг тасралтгүй хөгжүүлэх нь бидний алсын зорилго билээ.

Бид олон улсын стандардын дагуу онол болон практикт тулгуурласан сургалтын дагуу мэргэжил ур чадвартай ажилчдыг бэлтгэн, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын тулд бүх хүч чадлаа дайчлан тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байх болно.

Үнэт зүйлс

§  Монгол улсын хууль тогтоомжийг ягштал дагаж мөрдөх

§  Бие даасан чадвар болон бусадтай хамтран ажиллах чадварыг хослуулах

§  Хүндлэл, чанар, олон нийтэд нээлттэй байдлыг эрхэмлэх

§  Олон улсын стандартын тусламжтайгаар техник үйлчилгээ үзүүлэх

§  Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйг сайтар хангаж ажиллах


 

Бид дэлхийн шилдэг техник технилогийг Монгол хүний ур ухаантай хослуулан улсынхаа хөгжил, бүтээн байгуулалтыг дэлхийн тавцанд хүргэнэ.